• Tengis' Newsletter
  • Posts
  • Англи хэлээ сайжруулах төлөвлөгөө(00-оос нь)

Англи хэлээ сайжруулах төлөвлөгөө(00-оос нь)

Дахиж хаанаас эхлэх вэ гэж битгий гайх

Амьдралд минь нөлөөлсөн хамгийн жижигхэн ч гэлээ маш том зүйлсийн нэг англи хэл сурах байсан. Залхтлаа англи хэл сур гэж үглүүлдэг байсан ч, өө лай л гэж боддог байв. 10-р ангид ордог жил азаар юмс өөрчлөгдөв. Анх удаагаа гадаадын их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцана гэдэг зорилго тавьж, хэл сурах зайлшгүй шаардлагатай боллоо. Харин энэ шийдвэр амьдралыг минь өөрчилсөн. Учир нь түүнийг дагаад хэзээ ч төсөөлж байгаагүй боломжууд үүд хаалгаа нээсэн.

Хэл сурахаар шулуудсан танд, 00-ээс нь эхлээд хэрхэн сурах төлөвлөгөөг танилцуулъя. 

  1. Англи хэлээр яах гэж байгаа вэ гэдэг зорилгоо тодорхойл. Арын зорилго үгүй бол сурах зам эхнээсээ хазайна. Харин ардаа том зорилготой хүн зогсоогдошгүй болдог. 

  2. Англи хэлний 6 түвшингийн аль хэрэгтэйгээ мэд(А1, А2, B1, B2, C1, C2). Хэл сурах гэдэг хэтэрхий ерөнхий зорилго тавьдаг учраас л хүмүүс гацдаг.

    Их сургуулийн оюутан бол C1 түвшин, гадаадад ажиллах бол B2 түвшин, зүгээр амьдрах бол B1 түвшин гэх мэтээр өөрт хэрэгцээтэй түвшингээ нарийвчилж барьж авна гэсэн үг юм.

  3. Бодьтой хугацаа тавьж өг. Стратегитэй үзнээ гэсэн үг. Дундаж хүмүүсийн хувьд өдөрт 2-оос 3 цагыг зарцуулаад 1 жилийн хугацаанд B1-ээс B2 түвшин дээр гарч ирдэг. Өөрийнхөө ур чадварыг шударгаар үнэлээд түвшиндээ тохирох хугацаа тавьж өгөөрэй.

  4. Эхний гурван алхмыг хийхэд л дийлэнх хэл суралцагч массын 90%-ийг илүүрхэж эхэлнэ. Одоо тодорхой зорилготой болсон бол, тэрийгээ жижиг хэсэгт хуваах л үлдлээ. 1 жилийн дараа B2 дээр гарч ирсэн байхын тулд, 1 сарын дараа хэдэн үг сурч, хэдэн ном уншсан байх ёстойгоо тодорхойлоорой.

    Хэлээ сайжруулах хүсэлтэй ч гацалтад орсон байгаа бол доорх линкээр ганцаарчилсан уулзалт хийгээрэй: https://calendly.com/tengistngs1/1hour