Онлайн орлоготой болох 2 алхам

Сарын сая төгрөгийн нэмэлт орлого ийм л энгийн

Ажил болон сурахынхаа хажуугаар давхар орлоготой болохыг хүсэж байгаа хүмүүстээ зориулан энэхүү зааврыг гаргаж байна. Энэ зааварт онлайнаар орлого олж эхлэхэд шаардлагатай үндсэн хоёр ойлголттой танилцана. Миний хувьд сүүлийн 5 жилийн турш Youtube сувгаа хөгжүүлэн, 4 жил бүтэлгүйтсэний эцэст учрыг нь олж, хамгийн анх удаагаа онлайнаар сарын 1 сая төгрөгийн орлоготой болж эхэлсэн. Үүнийг би их сургуульд сурахын хажуугаар, мөн давхар Америкт цагийн ажил хийхийн хажуугаар хийсэн нь гайхамшигтай байв. Хүссэн бичлэгээ хийгээд, зөв алхмуудаа тайван хийж байхад болчихсон. Ямар ч орлогын төсөөлөлгүйгээр хийдэг байсан сувгаасаа орлого олж эхлэх сонин мэдрэмж байв. Одоо эргээд харахад, онлайн орлоготой болсон нь миний нүдийг нээж, өөртөө итгэх итгэлийг нэмж, сэтгэх цар хүрээг ч өөр түвшинд гаргаж ирсэн. Энэ бичвэр дээр танд эхлэхэд туслах суурь хоёр алхмыг хуваалцъя.

Платформоо сонгоод постолж эхэл

1-р хамгийн чухал алхам бол өөрийн платформоо сонгож бичлэгээ хийж эхлэх. Олон хүнд хүрж байх тусмаа орлого олох потенциал нэмэгдэнэ. Яаж сайн бичлэг хийх вэ гэдэгт одоохондоо санаа зовох шаардлагагүй. Зүгээр л эхлэх хэрэгтэй. Харин зөв платформоо сонгох нь чухал, миний хувьд YouTube-ийг зөвлөнө. Учир нь эхэлж байгаа хүмүүсийн бичлэгийг маш сайн тарааж өгдөг ба борлуулалтын хөрвүүлэг хамгийн өндөртэй платформ юм.

Бүтээгдэхүүнтэй бол

2 дахь алхам бол бүтээгдэхүүнтэй болох. Дижитал бүтээгдэхүүн буюу биет бус бүтээгдэхүүн бол орчин цагийн гайхамшгуудын нэг. Учир нь зардалгүйгээр бүтээнэ бас түгээнэ. Хийсэн цагаас хойш цэвэр ашиг л орно. Дараах хамгийн түгээмэл, амархан бүтдэг бүтээгдэхүүнүүдээс нэгийг нь сонгоод нэг бүтээгдэхүүнээс эхлэх хэрэгтэй: ebook, сургалт, гарын авлага, ганцаарчилсан уулзалт, болон ганцаарчилсан дасгалжуулалт гэх мэт. Өөрийн сувагт нийцэх, зах зээлийг мэдэрсэн, сайн бүтээгдэхүүн гаргана гэдэг нь тусдаа захидал дээр тайлбарлах сэдэв юм. Эхэлж байгаа бол ямартай ч бүтээгдэхүүнтэй байх юм байна гээд мэдээд авчихад болно.

Бүтээгдэхүүнтэй , түүнийгээ сурталчлах сувагтай болчихлоо. Одоо яах вэ? Одоо бол борлуулалт хийх цаг мөч. Худалдан авагчийн өнцгөөс бодоод бүтээгдэхүүнийг авахад маш хялбархан болгож өгөх хэрэгтэй.

Ингээд боллоо. Онлайнаар орлого олж байгаа хүмүүс маш энгийнээр ийм хоёр алхмаар л орлого олдог. Хэрвээ та надтай цуг онлайн бизнесээ шат шатаар нь бүтээж анхны орлогодоо хүрмээр байгаа бол доорх линкээр өргөдлөө явуулаарай: https://forms.gle/nZEUVZPpP5bCbx5f9

Дараачийн захидал хүртэл баяртай,

Тэнгис