- Tengis' Newsletter
- Posts
- Хэрхэн сайн шийдвэр гаргах вэ?
Хэрхэн сайн шийдвэр гаргах вэ?
Өөрөө гаргасан шийдвэр бол хамгийн сайн шийдвэр.
Шийдвэр гаргахгээд эргэлзэж байна уу? Туслах хоёр санаа хуваалцъя.
Чиний бахархуулах ёстой хоёрхон л хүн байгаа. 7 настай чи ба 70 настай чи. 7 настай чи, чамайг хэн болсныг хараад бахархаж байвал баяр хүргэе чи хүссэн зүйлээ хийж хүссэн амьдралаараа амьдарчээ. 70 настай чи өөрөөрөө бахархаж байвал бас л баяр хүргэе, чи харамсах зүйлгүй, бүтэн амьдралаар амьдарчээ. Бусдын тухайн санаа зовохоо болиод, өөрийгөө сонс. Интернет дээр яваад байдаг хэрэгтэй санааг хуваалцав.
Үрийг нь амсах хүн нь шийдвэрээ гаргаг. Хүнээр өөрийнхөө шийдвэрийг гаргуулах зовлон багатай мэт. Үгүй. Учир нь хэн ч чиний амьдралыг чамаас илүү мэдэхгүй. Тэд чам шиг шийдвэрийн үр шимийг нь амсахгүй. Шийдвэрийн үр дагавар хамгийн их нөлөөлж байгаа хүн нь шийдвэр гаргаг. Энэ санааг би Атомик Дадал номын зохиогч Жеймэс Клирээс авав.
-
Танд англи хэлээ цуг давтдаг, таныг ойлгодог, хувийн туслалцаа өгдөг, хүрээлэл дутагдаж байна уу? Доорхи холбоосоор бидэнтэй нэгдэхийг урьж байна—https://www.skool.com/sharp-mind-1442... -
Удахгүй дараачийн захидлаар уулзацгаая,
Тэнгис