- Tengis' Newsletter
- Posts
- Онлайнаар нэмэлт орлогонд хүргэх бүтээгдэхүүнээ яаж сонгох вэ?
Онлайнаар нэмэлт орлогонд хүргэх бүтээгдэхүүнээ яаж сонгох вэ?
Өөрөөсөө л эхлэнэ, өөрийнхөө хувьслыг л зарна. Толгой эргэм зүйл биш аж.
4 жилийн турш YouTube хийсний дараа…
Эхний 3 жилд бараг л бүтэлгүйтсэн. Үзэлтгүй, орлогогүй, ямар ч ойлголтгүйгээр бичлэг хийв. Азаар зөв хүмүүсийг дагаж, зөв мэдээллийг уншсаар нэг бичлэгээс бүх зүйл өөрчлөгдсөн.
Тэр нэг бичлэгээс хойш хагас жилийн дотор:
15,000 дагагч
Сарын 1 сая төгрөгийн нэмэлт орлого
-ын үр дүнд хүрэв. Цагын ажил хийдэг, сургуульд сурдаг оюутан миний хувьд цэвэр агаар шиг сайхан байв.
Хэрвээ та:
Ямар нэгэн ур чадвартай
Ямар нэгэн үр дүнд хүрч байсан
Хамгийн чухал нь бусдад туслах хүсэлтэй
бол, онлайн нэмэлт орлоготой болох боломжтой. Яаж гэдгийг нь сурцгаая.
1. Онлайнаар орлого олох үндэс:
Өмнөх бичвэр дээр бид онлайнаар орлого олох нь хоёр хэсгээс л бүрддэгийг ойлгосон: Бүтээгдэхүүн + Борлуулах суваг
Өнөөдөр бид эхний хэсэг болох бүтээгдэхүүн дээр төвлөрөх болно. Хэрвээ та бүтээгдэхүүнээ зөв тодорхойлчихсон, зориулах хүнээ олчихсон, зах зээл дээр зөв байршуулчихсан л бол, борлуулалт хийж эхлэх цаг хугацааны л асуудал юм.
2. Дижитал бүтээгдэхүүн гэж юу вэ?
Эхлээд зарж байгаа зүйлээ ямар давуу талтай, юу гэдгийг нь ойлгож байж, түүнийг сайн зарж чадна. Дижитал бүтээгдэхүүн бол:
Зардалгүй (ганцхан удаа хийдэг)
Насан турш ашиг олох боломжтой
Хувьсалыг “зардаг” зүйл юм.
Зууны 90% хувийн дижитал бүтээгдэхүүн нь мэдлэг зардаг бөгөөд A цэгээс B цэг рүү хүнийг хүргэх ёстой. Жишээлвэл, ном зарж байя гэж бодоё. Тэгвэл уншаад дууссаны дараа уншигч мэдлэгтэй эсвэл чадвартай болсон байх ёстой. Энэ нь уншигчийн хувьсал юм.
3. Хамгийн түгээмэл дижитал бүтээгдэхүүнүүд
Танд доорхи олон дижитал бүтээгдэхүүнээс сонгох боломж байна. Эхэлж байгаа бол нэгийг нь л сонгоход хангалттай.
eBook – богино ч байж болно, гол нь үр дүнд хүргэх хэрэгтэй
Template – ажлыг хөнгөвчлөх загварыг гаргаж өгч болно
Гарын авлага – тодорхой үйлдэлд чиглэсэн алхам алхaмаар зааварчилсан богинохон заавар
Онлайн курс – видео сургалт
1:1 уулзалт / коучинг – хүнтэйгээ тулж ажиллаад, хамтдаа үр дүн гаргаж өгдөг үйлчилгээ
4. Төгс бүтээгдэхүүнийг бүтээхүй
Зөв бүтээгдэхүүнээ бүтээх нь хамгийн чухал алхам юм. Учир нь ардаас нь ирэх бусад бүх л алхамууд эндээс шалтгаалдаг учраас. Зөв дижитал бүтээгдэхүүнээ сонгож, чанартайгаар түүнийг бүтээж, зөв хүндээ хүргэж чадна гэдэг бол ажлын 79%.
Таны яг өнөөдөр хийж болох дижитал бүтээгдэхүүн бол өөрийнхөө хувьслыг зарах юм. Үүний тулд эхлээд өөртөө ямар хувьсал гаргаж байснаа жагсаан бичих хэрэгтэй. Хувьсал гэдгийг тийм сүртэй зүйл гэж бодох хэрэггүй. Таны хувьд үнэ цэнэтэй санагдаж байхад л болно. Та илүүдэл жинтэй байж байгаад турсан бол, яг одоо адилхан асуудалтай байгаа хүмүүсд зорилж бүтээгдэхүүнээ гаргана гэсэн үг юм.
🟢 Таныг контент бүтээгч болгож онлайн бизнесийг чинь бүтээлцэх
“1 сард 1 бүтээгдэхүүнээр 1 сая төгрөг” зорилготой “111 Content Creator”
менторшип хөтөлбөрт цөөхөн тооны хүнийг авч байна. Та өргөдлөө доорхи линкээр илгээнэ үү: https://forms.gle/3TE1jRM9WVTZMSCM9
Дараачийн заавраар удахгүй уулзая,
Тэнгис